"Ковер-Кяхта" чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд Сэлэнгийн тамирчид амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 09:05:54

Энэ сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Хиагтын роайнд зохион байгуулагдсан "Ковер-Кяхта" чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд Сэлэнгийн тамирчид амжилттай оролцоод ирлээ.

Тус тэмцээнд нийт 22 байгууллагын 310 тамирчин оролцож, хүч тамираа сорьсон байна.

Уг тэмцээнд Сэлэнгэ аймгаас 10 тамирчин оролцож, +69 кг-ын жинд  Ц.Лхагва-Очир алт, 69 кг-д Б.Хашболд мөнгө, 63 кг-ын жинд Э.Алтанбаяр хүрэл, 42 кг-ын жинд О.Батболд мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар нутагтаа иржээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻