Даланзадгадад дулааны станц байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-06-18 15:22:23

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд дулааны станц байгуулахаар төлөвлөж байна. 

Даланзадгад сумын агаарын бохирдлыг бууруулах, ард иргэдийн ая таатай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад шинээр дулааны станц байгуулах нэн тэргүүний шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байгаа юм.

Тиймээс Даланзадгад суманд дулааны станц байгуулах ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах гэрээг "Энержи ресурс" ХХК, аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч "Дээдтив" ХХК-тай байгуулав.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд "Энержи ресурс" ХХК нь тус аймагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд дулааны станц байгуулах хөрөнгө оруулалтыг хийхээр болсон юм. ТЭЗҮ, зураг төсөв батлагдсанаар 2020 оны эхний улиралд дулааны цахилгаан станцын барилгын ажил эхлэх юм байна. 

Шинэ дулааны станцтай болсноор дулаан хангамжийн шугам сүлжээг нэмэх, иргэд таатай нөхцөлд ажиллаж амьдрах, улмаар агаарын бохирдлыг бууруулахад олон давуу тал бий болно. Тус сум нь улам бүр өргөжин тэлж байгаа бөгөөд шинээр нэмж байгуулж байгаа барилгууд, айлуудад одооны дулааны станцын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа юм. 

相关新闻