Украйны Дээд Рада ОХУ-тай дипломат харилцаагаа цуцлахыг дэмжжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУкрайны Дээд Рада ОХУ–тай дипломат харилцаагаа цуцлах тухай хуулийн төслийг дэмжсэн байна. Уг баримт бичгийг “Радикал намын” депутат Оксана Корчинская, Юрий-Богдан Шухевич болон Петр Порошенкогийн эвслийн гишүүн Олег Петренко, бүлгийн гадуурх депутат Владимир Парасюк нар өргөн барьжээ.
Тэрээр ФБ өөрийн хуудаснаа депутат бүр хэрхэн санал хураалтанд оролцсон тухай тодорхой өгүүлжээ.
“Хэлэлцүүлэг нэг цаг орчим үргэлжилсэн. Энд гүйцэтгэх засаглалын төлөөлөгчид болон зарим депутатууд “ түрэмгийлэгч” орны өмгөөлөгчийн дүрд тоглож буйг ажиглахад маш хүнд байсан” гэж Парасюк тэмдэглэжээ.
Одоо Дээд Рада Орос улстай дипломат харилцаагаа цуцлах тухай асуудал дээр санал хураалт явуулна. 2015 онд “Радикал нам” энэхүү протоколыг зүтгүүлэх гээд үзсэн, гэвч тэр үед Украйны ГХЯ эл асуудлыг дэмжээгүй“ гэж тэр бичжээ.
Дашрамд хэлэхэд, Парасюк нь өмнө украйны нисгэгч эмэгтэй Савченког дэмжигчдийн жагсаалд оролцогчдын хамт Львов дахь ОХУ–ын Ерөнхий Консулын байрны төрийн далбааг авч хаяж, шатаасан нэгэн юм.
Москва хот А.Огторгуймаа