Мазаалай 7 тоглосноос 4 хожилтой байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооны “Мазала” үндэсний дээд лигийн тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд Мазаалай клуб амжилтаараа энэ удаа гуравт бичигдэж байна.
Мазаалай клубийн хувьд, 7 тоглосноос 4 хожиж, 1 тэнцэж, 2 хожигдож "Мазала нэгдүгээр лиг"-ийн III байранд эрэмбэлэгдээд байгаа аж. Нийт 18 тоглолт хийх бөгөөд эхний 7 тоглолтод эсрэг багийн хаалганд 20 гоол оруулсан бол өөрийн хаалгандаа 13 гоол алджээ.
Долоон тоглолтын үр дүнг сонирхуулахад: Мазаалай - Соёмбын барсууд 3:3, Мазаалай - Сумида 5:0, Мазаалай - Хан-Уул 1:3, Мазаалай - ДМЮ 3:0, Мазаалай - Хүрээ хөвгүүд 4:3, Мазаалай - Төв Буганууд 2:1, Мазаалай - Жепро 2:3 гэсэн онооны харьцаатай байна. Дараагийн тоглолт ирэх бямба гарагт Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд болно.