Бүгд найрамдах Беларусь улсын Элчин сайд МҮОХ-нд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-10 16:53:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн Дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Отгондалай, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар БНБУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурной болон зөвлөх М.В. Геннадьевич нарыг өнөөдөр /2019.06.10/ хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар хоёр орны өвлийн спортыг түлхүү хөгжүүлэх талаар хамтран ажиллах, олон улсын тэмцээн, спортын наадмуудын тухай мэдээлэл солилцох, тамирчин дасгалжуулагчдыг хамтарсан бэлтгэлд хамруулах зэрэг хоёр орны спортын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 

Европын зуны спортын II наадам Беларусийн Минск хотноо энэ сарын 21-30-нд болох бөгөөд 15 спортын төрлөөр 50 улсын 4000 гаруй тамирчин 200 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тус наадмыг сурвалжилж, туршлага судлахаар Монголын спортын сэтгүүлчдийн холбооны сэтгүүлчдийн баг ажиллана. Мөн 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах "Азийн хүүхдүүд-2020" наадмыг Беларусийн спортын сэтгүүлчид манай эх оронд хүрэлцэн ирж сурвалжлах юм. 

相关新闻