Монголын хөвгүүдийн баг Туркийн шигшээд 3 онооны зөрүүтэй хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-07 14:41:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ нийслэлийн төв талбайд болж байгаа билээ. Өнөөдөр /2019.06.07/ хасагдах шатны “А” хэсгээс нэгээр шалгарсан Турк улсын багтай Монголын шигшээ баг тоглож Туркийн багт 21:18-аар ялагдав.


Монголын хөвгүүдийн баг Латви улсын багийг 20:16-гаар, дараа нь Беларусийн багийг 21:15-аар, Гүржийн багийг 18:16-гаар тус тус хожсон юм. Хэсгийн сүүлийн тоглолтыг АНУ-ын багтай хийж 21:10-аар ялагдал хүлээсэн.


Манай шигшээ багийн тамирчин, өсвөрийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Ш.Энхийн-Од, Ө.Пэрэнлэйжамц, Л.Авирмэд, А.Батхуяг нарын шилдэг залуу тамирчид чадварлаг тоглож, шөвгийн наймд шалгарсан нь сагсан бөмбөг сонирхогч, дэмжигч олон нийтийн талархлыг хүлээсэн төдийгүй цаашдаа улам их амжилт гаргах итгэл найдвар төрүүлсэн билээ.

相关新闻