Чөлөөт бөхийн тамирчдын олимпын эрхийн тэмцээн Нур-Султан хотоос эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-06 10:15:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын эрх олгох эхний буюу хамгийн гол тэмцээн есдүгээр сарын 14-22-нд Казахстаны Нур-Султан хотноо болох бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ байх юм.


Нур-Cултаны дэвжээнд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76, сонгомол бөхийн 60, 67, 77, 87, 97, 130 кг-д эхний зургаан байрт шалгарсан нийт 108 бөхөд олимпын эрх олгоно.


Токиогийн олимпын наадамд бөхийн төрөлд 18 жинд нийт 286 тамирчинд эрх олгоно. Тухайлбал, 2020 оны гуравдугаар сард болох Ази, Европ, Пан-Америк болон Африк ба Далайн орнуудын эрх олгох тэмцээнээр жин тус бүрт хоёр, 2020 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-нд Болгарын Софи хотод болох олимпын эрх олгох тэмцээнээр үлдсэн эрхийг өгөхөөр болсныг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлж байна.

相关新闻