“Гэр бүлийн өдөр”-ийг сар бүр тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-06-05 19:59:18

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын 28-нд хуралдсан аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 9хуралдаанаар сар бүрийн 4 дэх долоо хоногийн баасан гарагийг “Гэр бүлийн өдөр” болгохоор зарласан юм.

Эцэг, эхчүүдэд гэр бүлийнхээ өмнө хуулиар хүлээсэн үүрэг оролцоогоо нэмэгдүүлэх, чөлөөт цагаа гэр бүлдээ зориулж, зөв боловсон өнгөрүүлэх, хамтдаа хөгжих, гэр бүлийн орчинд найрсаг, таатай уур амьсгал бүрдүүлэх зорилгоор энэхүү шийдвэрийг аймгийн ИТХ-аас гаргасан байна.

Иймээс “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан аймгийн ГБХЗХГ-аас хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх, тогтвортой байдлыг хангах чиглэлээр сар бүр шинэ ажил санаачлан хийх аж. Мөн энэ хүрээнд иргэдэд хөнгөлөлт, урамшуулалтай үйлчилгээ үзүүлэх талаар санаачилга гаргаж ажиллах юм.

 

相关新闻