О.Дархижав Дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Фижи улсад болж байгаа хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ-д хүчээ сорьж буй О.Дархижав хүрэл медаль хүртжээ.
Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Г.Хосбаярын удирдлага дор Г.Энэрэл, О.Дархижав, Ө.Сарандагина нар тус тэмцээнд оролцож байна.
Өнөөдөр буюу /2019.06.05/ О.Дархижав 93 кг-д огцом өргөлтөөр хүрэл медалийн эзэн болов. Энэ медаль нь Монголын баг тамирчдын ДАШТ-ээс хүртсэн 10 дахь медаль юм байна. О.Дархижав огцом өргөлтөөр 93 кг-д сүүлийн хоёр захиалгаа өргөж чадсан бол мөнгөн медаль хүртэх боломжтой байсан аж.
О.Дархижавын хувьд, 2019 оны ДЗАШТ хоёр дахь том тэмцээн нь бөгөөд цаашдаа хүч, ур чадвараа улам ахиулах боломж их байгааг энэ удаагийн амжилт харуулж байна.