Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хоёр дахь үе шат хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-04 23:10:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хоёр дахь үе шат Говь-Алтай аймагт хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд тус аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан ажиллагаагаар Алтай, Халиун, Цээл, Цогт сумын Ерөнхий боловсролын сургуулиудад “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг энэ оны зургаадугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх ажээ. 

Ерөнхий боловсролын сургуулиудын үйлчилгээ, үйл ажиллагааны нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэн, эцэг эх, иргэд, олон нийтийн бүтээлч оролцоо, хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэх замаар сургуулийг хүүхдийн сурч боловсрох, хөгжих, хамгаалагдах, эрүүл аюулгүй орчин бүхий хөгжил гэгээрлийн төв болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээлэв.

Түүнчлэн үүнтэй холбоотойгоор зургаадугаар сарын 3-5-ны өдөр төрийн болон төрийн бус байгууллагын хамтарсан 20 хүнийг орон нутгийн нөөц сургагч багш болгох бэлтгэл сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа юм. 


相关新闻