Харилцагчдын өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-04 22:55:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсад банкны тогтолцоо үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн хүрээнд Говь-Алтай аймгийн банкны салбарынхан харилцагчдын өдөрлөгийг зохион байгууллаа.


Иргэдэд банкны салбарынхаа түүхийг мэдүүлэх, таниулах, санхүүгийн боловсролыг нь сорих зорилготойгоор зургаадугаар сарын 4-ний өдөр М.Жанчив баатрын талбайд энэхүү өдөрлөгийг зохион байгуулжээ. Мөн үеэр банк анх байгуулах үед ашиглаж байсан карт, АТМ, компьютер зэрэг тоног төхөөрөмжөөр үзэсгэлэн гаргасан юм. Түүнчлэн банкны ажилтан харилцагч, иргэдийнхээ дунд банкны үүсэл хөгжил болон чөлөөт асуултаар асуулт хариултын тэмцээн зохион байгуулж эхний хоёр байрыг шалгаруулж урамшуулсан байна. 


相关新闻