Онцгой байдлын байгууллагын бүсийн тэмцээн болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/88 дугаар тушаалын дагуу Онцгой байдлын байгууллагын 2019 оны Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Хойд бүсийн тэмцээн Булган аймагт болж байгаа
бөгөөд тэмцээнд Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв
аймгийн Онцгой байдлын газрын баг
тамирчид, Өвөрхангай аймагт болж буй өмнөд бүсийн тэмцээнд Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь,
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид оролцож байна.
Харин Дорнод аймагт болж буй зүүн бүсийн тэмцээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг, Баян -Өлгий аймагт болж буй баруун бүсийн тэмцээнд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн баг тамирчид оролцож байгаа юм. Мөн Улаанбаатар бүсийн тэмцээн НОБГ-ын Баянхошууны сургалтын цогцолборт болж байна.
Тэмцээнд нийт 64 багийн 500 гаруй тамирчин оролцож байгаа
бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны
тархалт гэсэн дөрвөн төрлөөр хоёр өдөр үргэлжилнэ гэж Онцгой байдлын
ерөнхий газраас мэдээллээ.