Морьт харвааны тамирчид Нур-Султанд алтан медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Нур-Султан хотноо дэлхийн чансаа өндөр морьт харваачдын "Алтын жебе -2019" олон улсын тэмцээнээс манай тамирчид алт, хүрэл медаль хүртжээ.
Морьт харваачдын "АЛТЫН ЖЕБЕ-2019" олон улсын тэмцээн 3 өдөр үргэлжилсэн бөгөөд тус тэмцээнд ур чадвараа сорьсон Монгол Улсын морьт харвааны тамирчин, "Хан-Монгол" морьтны холбооны сургагч, дасгалжуулагч багш Э.Эрдэнэ, Г.Идэрбаатар нар ази төрөлд алтан медаль, казах төрөлд хүрэл медаль, турк төрөлд тавдугаар байрт шалгарч мөнгөн цом хүртсэн байна.
Тус олон улсын тэмцээний тэргүүн байрт Казахстан, хоёрдугаар байрт Монгол Улс, гуравдугаар байрт БНСУ тус тус шалгарлаа.