МҮОХ-нд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны төлөөлөгчид зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-04 13:02:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны удирдах албаны хүмүүс Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны хөгжил хариуцсан менежер Роберт Реблингерийг өчигдөр /2019.06.03/ өөрийн байрандаа хүлээн авч уулзан санал солилцжээ.


Уулзалтаар сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь Монгол Улсад эрчимтэй хөгжиж буйг онцлон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. “Токио 2020” Олимпын наадамд сагсан бөмбөгийн 3х3 төрөл албан ёсоор багтаж, Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос сүүлийн жилүүдэд тус төрлийг түлхүү хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч байгааг онцлон дурдсан байна.


Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо энэ өдрүүдэд болж байгаа юм. Энэхүү тэмцээн багийн төрлөөр ДАШТ анх удаа Монгол Улсад зохион байгуулж байгаагаараа онцлог үйл явдал болж байна.


Тус тэмцээнд 43 орны 500 гаруй тамирчин тамирчин, төлөөлөгч оролцож байгаа бөгөөд тэмцээний үеэр ОУСБХ-ны сагсан бөмбөгийн 3х3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес, хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер нар манай улсад хүрэлцэн ирээд байгаа юм.


Монгол Улсын нийслэл хотын төв талбай болох Д.Сүхбаатарын талбайд болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ ирэх Баасан гарагт аваргаа тодруулна.

相关新闻