Кавасакид халдлага үйлдсэн этгээдийн гэрт нэгжлэг хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотоос холгүй оршдог Кавасаки хотод олон хүнийг хутгалж шархадуулсан этгээдийн гэрээс гэмт хэргийн тухай хоёр
сэтгүүл хураан авсан байна.
Сургуулийн автобусны
зогсоол дээр байсан хүмүүс рүү гэнэт халдсан 51 настай Рюичи Ивасакигийн гэрт цагдаагийн ажилтнууд лхагва гарагт нэгжлэг хийжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, түүний гэрээс
маш олон тооны эд зүйлийг хураан авсны дунд олон хүний амийг хөнөөсөн талаарх
нийтлэл бүхий хоёр сэтгүүл байжээ.
Цагдаа нар Р.Ивасака уг халдлагыг ямар сэдлээр үйлдсэн болохыг тогтоохоор түүний хамт
амьдардаг байсан хүмүүсээс байцаалт авч байгаа бөгөөд гэмт этгээд халдлага
үйлдэх сэдлээ уг сэтгүүлүүдээс авсан байж магадгүй хэмээн таамаглаж байна.
Мягмар гарагийн өглөө
Кавасаки хотод болсон халдлагын
улмаас 11 настай Ханако Күрибаяши, Японы Гадаад хэргийн яамны ажилтан Сатоши
Ояма нар амиа алдаж, 17 хүн гэмтсэн юм. Халдлагыг үйлдсэн этгээд өөрийгөө хутгалсны
улмаас нас барсан тухай урьд нь мэдээлсэн билээ.