Бүх цаг үеийн хамгийн шилдэг дуунуудыг нэрлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
МОСКВА. /RIA Novosti/. "24/7 Wall Street цахим хуудас" “Бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 дууны” жагсаалтыг гаргажээ.
Уг жагсаалтыг Их Британийн “The Beatles” хамтлагийн "Yesterday" дуу тэргүүлсэн байна. Алдарт Ливерпулийн дөрвөлийн энэ дуу “Billboard Hot 100” жагсаалтыг 11 долоо хоног тэргүүлсэн бөгөөд 665 кавер хувилбартай юм.
Жагсаалтын хоёрдугаарт, Америкийн дуэт Simon & Garfunkel-ын /Пол Саймон ба Арт Гарфанкел/ "Bridge Over Troubled Water" дуу орсон бол дуучин Adele-ийн "Rolling In The Deep" гуравдугаарт бичигдсэн байна.
Бүх цаг үеийн шилдэг дуунуудын жагсаалтын дөрөвдүгээрт алдарт Ливерпулийн дөрвөлийн бас нэг дуу болох "Hey Jude" орсон байна. Тавдугаарт, Америкийн дуучин Жон Лежендийн "All Of Me" дуу бичигджээ.
Эхний аравт Леди Гагагийн "Bad Romance", “The Rolling Stones” хамтлагийн "(I Can’t Get No) Satisfaction", “Queen” хамтлагийн "Bohemian Rhapsody", "The Beatles"-ийн "Let It Be", болон Америкийн дуучин Билл Уизерсын "Ain’t No Sunshine" багтсан байна.