Рэйва эриний анхны башёд Асанояама түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-26 17:11:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёгийн 15 дахь өдрийн барилдаанд Асанояама, Митакүэмид унаснаар 12 даваа, 3 даваатай түрүү бөхөөр тодорч, Японы эзэн хааны цом хүртэж байна.


Ийнхүү маэгэширагийн 8-аас эрэмбэлэгдсэн Асанояама хэмээх 25 настай залуу сумоч Тояама мужаас 103 жилийн дараа сумо бөхийн макүүчи буюу дээд зиндаанд анх удаа түрүүллээ. Нацү башёгийн 15 дахь өдрийн барилдааныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирж үзэн, түрүүлсэн бөхөд АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулсан юм.


Харин энэ өдрийн барилдаанд 71 дэх их аварга Какүрюү М.Ананд Гойэдог давж, 11 даваа, 3 унаатай энэ башёг дуусгалаа. Озэки Такаясү, Точиношинг  давснаар 9 даваа, 6 унаатай болсон бол, Точиношин 10 даваа, 5 унаатай башёг төгсгөв. Озэки цолоо авахын төлөө барилдсан Точиношин 10 давж, уг цолоо эргүүлэн авч байна.


Минато дэвжээний Сэкиваке Ичиножёо А.Ичинноров баруун өвдөгний гэмтлийн улмаас 3 өдөр башёг өнжөөд дахин барилдаж 2 даваа, 1 унаатай байсан бол өнөөдөр Миёогирюүг давж 5 даваа, 7 унаатай /3 өнжсөн/ башёг дуусгаж байгаа юм.


Тамаваши Б.Мөнх-Оргил 10 даваа, 5 унаатай башёг өндөрлүүлж байна. Харин япон сумоч Рюүдэн, Айояамаг давж энэ башёг 10 даваатай өндөрлүүлж уран барилдааны шагнал хүртлээ.

相关新闻