Нийт мал сүрэгт өндөр ашиг шимтэй малын эзлэх хувийг 5,5 хувиар нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ирэх гурван жилд нийт мал сүрэгт өндөр ашиг шимтэй малын эзлэх хувийг 5,5 хувиар ахиулан 20,0 хувь хүргэх зорилт дэвшүүллээ.
“Шинэ хөдөө-Булган” хөтөлбөрт тусгасан энэ зорилтыг хэрэгжүүлэхэд
3,3 сая толгой малын 600 гаруй мянга нь өндөр ашиг шимтэй байх юм.
Тус аймагт эрчимжсэн аж
ахуйг хөгжүүлэх чиглэлээр мал аж ахуйн салбарт сүүний 15,
махны нэг, мах-сүүний чиглэлийн 5, нарийн,
нарийвтар ноост хонины нэг фермер ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга:
-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, ган, зудын давтамж, бэлчээрийн доройтол, даац хэтрэлт ихэсч, багтаамж багассантай холбоотой малын тооны хэт өсөлт, мал давжаарах, ашиг шим, чанар муудах зэргээс шалтгаалан мал аж ахуйн үйлдвэрлэлийг явуулах арга барилд өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох шаардлага нэмэгдэж байна.
Иймд мал аж ахуйг эрчимжүүлэх үндсэн нөхцөл
болох малын үүлдэрлэг байдлыг сайжруулан, ашиг шимийг нэмэгдүүлэх бодлогын
хүрээнд одоо байгаа цэвэр, эрлийз малыг үржүүлэх, үржлийн чиглэлийг тогтоон өгч,
үүлдэр, угсааг сайжруулахад чиглэгдсэн эрлийзжүүлгийн
ажлыг эрчимжүүлнэ гэж ярилаа.
Малын чанарыг сайжруулах, ашиг шимийг
нэмэгдүүлэх, цөм
сүрэг бүрдүүлэх зорилгоор “Сэлэнгэ” үүлдрийн үхэр
үржүүлэх бус нутаг болох Сэлэнгэ, Хангал, Бугат, Хутаг-Өндөр, Тэшиг суманд энэ үүлдрийн
үхрийг өсгөн үржүүлж цөм сүрэг бүрдүүлэх, бүсийн хэмжээнд загвар аж ахуй
байгуулах аж.
Мөн монгол хонийг
өөр дотор нь мах-ноосны чиглэлээр сонгон үржүүлж, хангайн бүсийн суманд “Дархад”
үүлдрийн хуц, өмнө бүсийн суманд “Баяд”
үүлдрийн хуцыг үндсэн сайжруулагчаар ашиглаж, нарийн ноост “Хангай” үүлдрийн
хонийг цэврээр үржүүлэх юм байна.
Ямаан сүргийн
хувьд “Баяндэлгэрийн
улаан”, “Эрчмийн хар” үүлдрийн ухныг үндсэн сайжруулагчаар
ашиглахаар төлөвлөжээ.