БУЛГАН: Хилчин дайчдын тангараг өргөх ёслол боллоо
ФОТО МЭДЭЭ
Булган, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хилийн цэргийн 0243 дугаар ангид 2025 оны 1-р ээлжид цэргийн албанд татагдсан хилчин дайчдын тангараг өргөх ёслол 6 дугаар сарын 8-ны өдөр боллоо.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зууны манлай хилчин, дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн нэрэмжит хилийн цэргийн 0243 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн, эх орныхоо дархан хилийг хамгаалан манах эрхэм нэр төртэй үүргийг гүйцэтгэхээр тангараг өргөж буй шинэ хилчин цэргүүд болон тэдний гэр бүл, найз нөхөд хүрэлцэн иржээ.
Тангараг өргөх ёслолд Булган аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Д.Наранбаяр, Цэргийн штабын дайчилгааны офицер, хошууч Ц.Цэрэнтогтох, Гурванбулаг сумын Засаг дарга Б.Дэлгэр нар Булган аймгаас цэрэгт татагдан очсон цэргүүддээ дурсгалын зүйл гардуулан нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэсэн байна.