Ламын гэгээний 380 жилийн ойн хүрээнд 380 бүтээлч ажил өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-21 18:18:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ламын гэгээний 380 жилийн ойг Баянхонгорчууд 380 бүтээлч ажлаар угтахаар болсон байна.

Энэ хүрээнд сум бүр иргэд рүүгээ чиглэсэн 5-10 ажил арга хэмжээг төлөвлөн хийж байгаа бол Баянхонгор суманд 190 ажил, арга хэмжээ өрнөнө. Үүний 90-д нь улсын болон орон нутгийн төсөвт бүтээн байгуулалтын ажил арга хэмжээнүүд орж байгаа бол үлдсэн 100 ажил нь Баянхонгор хотын өнгө үзэмж, зам талбай, ногоон байгууламж, гэрэлт гудамж нэмэгдүүлэх зэрэг бүтээн байгуулалтын шинж чанартай ажлууд багтаж байгаа аж. Мөн бүтээн байгуулалтаас гадна эрүүл мэнд, боловсрол, соёл зэрэг салбар бүрт чиглэсэн бодлогын шинж чанартай олон төрөлт ажлууд байхаар тооцжээ.

Ойн хүрээнд зорилтот өрх рүү, залуу гэр бүлээ дэмжсэн онцлог ажил өрнөх бөгөөд 380 айлыг орон гэртэй болгох юм байна.

Баянхонгор аймгийн төвд шинээр 1.5 км автозам, 3 км явган хүний зам шинээр тавих бол албан байгууллага бүр стандарт хаяг, гэрэлтүүлэгтэй болохын зэрэгцээ гэрэлт гудамж, 5 га талбайд ногоон байгууламжыг өргөтгөж, гэр хорооллын хашааг жигд өнгөтэй болгох аж.

相关新闻