Улаанбурхан өвчний эрсэг нэмэлт дархлаажуулалт хийж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор нэмэлт
дархлаажуулалтын аяныг аймгийн ЭМГ-аас эхлүүллээ. Аян энэ
сарын 15-25 хүртэл үргэлжлэх бөгөөд аймгийн хэмжээнд 10-18 насны 13090 хүүхдийг
улаанбурхан, улаануудын эсрэг хавсарсан вакцинаар дархлаажуулах юм.
Дархлаажуулалтын вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүд, их дээд сургууль, МСҮТ, ЕБС
сургуулиуд дээр түр цэг байгуулан хийнэ. Мөн алслагдсан багийн иргэдэд явуулын цэгээр үйлчилгээ үзүүлнэ. Улаанбурхан
өвчнөөр хүүхдүүд
болон дархлаа султай өвчлөмтгий хүмүүс өвдөх
нь элбэг байдаг гэнэ. Иймээс 10-18 насны хүүхдүүдтэй эцэг эх, асран
хамгаалагчид хүүхдүүдээ нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамруулахыг эрүүл мэндийн байгууллагаас уриаллаа.
Дашрамд
дурдахад, дэлхий дахинд 2018 онд улаанбурхан
өвчний 229068 тохиолдол, 2019 оны эхний гурван сарын байдлаар 112,163 тохиолдол
бүртгэгдсэн нь өмнөх оноос дөрөв дахин их байна. Түүнчлэн Энэтхэг, Тайланд,
Филиппин, Украин улсад улаанбурхан өвчин бүртгэгдсэн байгаа бөгөөд болзошгүй
дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аяныг орон даяар хэрэгжүүлж
байгаа юм.