ЭЕШ-ын сорилгод 300 гаруй сурагч хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-15 16:23:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёлын санаачилгаар ЭЕШ-ын өмнөх сорилго шалгалтыг зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ажлын чанарыг сайжруулах, амжилтыг ахиулах зорилгоор сумын Засаг даргын захирамжийн дагуу аймгийн төвийн сургуулиудын төгсөх 12 дугаар ангийн ЭЕШ-ын сорилго шалгалтыг авсан байна. Сорилго, шалгалтад долоон хичээлийн төрөлд аймгийн төвийн ЕБС-ийн 339 сурагч оролцож, 85.6%-ийн ирцтэй хамрагджээ.
Баянхонгор аймаг ийнхүү ЭЕШ-ын урьдчилсан сорилго явуулах замаар шалгалтад өөрийгөө дайчлан бэлтгэж, амжилтаа ахиулсан сурагчдыг амжилттай бэлтгэж оролцуулахад идэвх санаачилга гаргаж ажилласан багш, мэргэжилтэнг урамшуулж, ЭЕШ-ын оноог өмнөх оноос гурваас дээш хувиар ахиулах зорилт тавин ажиллаж байгаа аж.

Сорилго шалгалтыг ирэх сарын 11, 12-ны өдөр давтан зохион байгуулах юм байна.

相关新闻