“Бурхны шарх” киноны зураг авалтыг Дорноговьд бүтээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын ардын жүжигчин Б.Жигжидсүрэн Дорноговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэж монгол хүний мөс чанар, хөдөөгийн амьдралын аж байдлыг харуулсан “Бурхны шарх” кино төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Тэрээр энэхүү кино төслөө аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинд танилцуулсан бөгөөд Дорноговь аймгийн Саранхөхөө театрын уран бүтээлчдийг кинондоо тоглуулах хүсэлт тавьсан аж.
Орон нутгаас кино
бүтээлийг туурвихад дэмжиж ажиллахаар болов. Киноны зураг авалт долдугаар
сараас эхэлж 2020 оны хоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно.
Дорноговь аймгийн нутагт байгалийн үзэсгэлэн бүрдсэн олон газар байхаас гадна Их Монгол Улсын үеийн Чингэс хааны төрийн шүтээн цагаан тугийг тахьж байсан
Сүлдэнэ хөх толгой, Их Монгол Улсын бутралын үеийн түүхтэй холбоотой Мандухай
цэцэн хатны үйл явдалтай холбогдох Хатны булаг, говийн тавдугаар дүрийн ноён
хутагт Лувсанданзанравжаагийн амьдарч
асан нутаг, бүтээлээ туурвиж байсан сүм хийд олон байдаг юм.