Их аварга Какүрюү М.Ананд Нацү башёг даваагаар эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-12 18:06:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башё өнөөдөр Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд эхэллээ.


Тавдугаар сарын 12-26-нд үргэлжлэх Нацү башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал гэмтлийн улмаас өнжсөн билээ. Энэ башёгийн эхний өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Комүсүби Митакүэмиг төвөггүйхэн давлаа.


Энэ өдөр Озэки Такаясү, Котошёогикү нар учраа тааран барилдаж, Котошёогикү өрсөлдөгчөө давлаа. Өнгөрсөн гуравдугаар сарын башёг 14 даваатай дуусгасан Сэкиваке Ичиножёо А.Ичинноров, Дайшёод башёгийн эхний өдөр унаж орхив. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил, Айояамад уналаа.


Харин шинэхэн Озэки цолтон Такакейшёо, Эндог хаяснаар энэ башёг даваагаар эхлүүллээ. Озэки цолноос буурч Сэкиваке болсон Точиношин, Чиёотайрюүг төвөггүй давлаа. Тэр 10 буюу түүнээс давбал Озэки цолоо эргүүлэн авах юм. Мөн энэ өдөр Озэки Гоэйдо, Хокүтофүжиг  давлаа.

相关新闻