Манай 3х3 сагсан бөмбөгийн багууд нэг хожиж, нэг хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-10 13:03:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Тайваны Кинмень хотод тавдугаар сарын 9-нд эхэлсэн бөгөөд манай эрэгтэй, эмэгтэй баг нэг хожил, нэг хожигдолтой байна.


Энэхүү 5 дахь удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Иран, Хонконг, Макао, Малайз, Филиппин, Индонез, Тайванийн багууд өрсөлдөж байна. Эрэгтэйчүүдийн “А” хэсэгт БНСУ, Хонконг, Малайз, Тайвань, Монголын багууд багтсан бөгөөд манай эрчүүд Малайзыг хожиж /21:18/, Тайваньд хожигдсон /17:16/. Өнөөдөр БНСУ, Хонконгийн багтай тоглоно.



Харин манай эмэгтэй баг Иран, Хонконг, Тайвань, БНХАУ-ын багтай нэг хэсэгт багтсан. Тэд Хонконгийн багийг хожиж /14:13/, Ираны багт хожигдоод /19:12/ байна. Өнөөдөр Тайвань, БНХАУ-ын багтай шийдвэрлэх тоглолтууд хийнэ. Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Р.Гантулга дасгалжуулагчтай МУИС-ийн сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцож байгаа юм.


Монголын эрэгтэй баг Ази тивийн оюутны АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм. Манай эрэгтэй багийг А.Тулга дасгалжуулж байна. Тус тэмцээний медалийн төлөөх тоглолтууд бямба гарагт буюу тавдугаар сарын 11-нд болно.

 

相关新闻