Олимпын хүрэл медальт Т.Артаг агсны нэрэмжит тэмцээн Увс аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-09 11:40:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мехико-1968” олимпийн наадмын хүрэл медальт, 1973 оны Ази тивийн аварга, Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин Төмөрийн Артаг агсны нэрэмжит чөлөөт бөхийн “Олимпын найдвар” өсвөр үеийн олон хотын тэмцээн тавдугаар сарын 10-12-нд Увс аймагт болно.


Тус аймгийн Биеийн тамир спортын хорооны зааланд болох уг тэмцээнд 2001 оноос хойш төрсөн тамирчин хөвгүүд 13, охид 11 жинд өрсөлдөж, жин тус бүрийн шилдгүүдээ тодруулах юм. Увс аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах “Олимпын найдвар” олон хотын тэмцээн нь чөлөөт бөхийн спортыг орон нутагт сурталчлах, өсвөрийн тамирчид туршлага солилцох, ур чадвар сайтай бөхчүүд бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой билээ.

相关新闻