Д.Үйлстөгөлдөр соробан сампингаар Японд алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-09 10:39:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Ибараки мужийн соробангийн аварга шалгаруулах XXXIY тэмцээний зургаан насны ангилалд нийт 22 хүүхэд оюунаа уралдуулснаас Д.Үйлстөгөлдөр түрүүлжээ.


Энэ удаагийн тэмцээнд Монголын соробангийн холбооны дэргэдэх "Монгол соробан" сургалтын төвийн 6-13 насны 22 сурагч амжилттай оролцжээ. Тухайлбал, өөрсдийн насны ангилалд Э.Энэрлэн, Т.Тулга, Г.Чинзориг, А.Ану, Э.Ану-Үжин нар II байрт, Г.Нандин-Эрдэнэ, В.Анужин, Б.Анужин, С.Сийлэг, Ш.Урангоо, Б.Энх-Үржин нар III байрт тус тус шалгарсан байна.


Тус тэмцээнд амжилттай оролцсон манай баг 2019 оны долдугаар сарын 30-нд Токио хотноо болох бүх Японы соробангийн аварга шалгаруулах XXXYIII тэмцээнд оролцох эрхтэй болжээ.


Дашрамд дуулгахад, Ибараки муж нь гурван сая хүн амтай бөгөөд соробан сампингийн спортоор Япондоо дээгүүр байр эзэлдэг байна.

 

相关新闻