Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-08 22:34:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт энэ сарын 09-10-ны өдөр “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр тус аймгийн нийт удирдах бүрэлдэхүүнд танхимын сургалт зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахаар ОБEГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр оролцогчдод гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн үеийн орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа, гамшгийн эрсдлийн үнэлгээний арга зүй, мал, амьтны гоц халдварт өвчин, монгол орны газар хөдлөлтийн байдал зэрэг сэдвээр мэдлэг олгожээ.

Сургалтад Дундговь аймгийн бүх шатны Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт 100 гаруй хүн оролцсон ажээ. 

相关新闻