Азийн оюутны 3x3 сагсанбөмбөгийн АШТ-д "Мон-Алтиус"-ын эрэгтэй баг оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-07 13:06:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Куммен хотноо 2019 оны тавдугаар сарын 8-11-нд болох Оюутны Ази тивийн аварга шалгаруулах 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд "Мон-Алтиус" БТДС-ийн эрэгтэй баг өрсөлдөнө.


М.Өсөхбаяр захиралтай "FIBA 3x3 U18" Ази тивийн аваргын хүрэл медальт "Мон-Алтиус"-ын  баг өнөөдөр Тайванийг зорьсон байна. Тэд тивийн аварга шалгаруулах тэмцээнийн А зоныг тэргүүлэх бөгөөд 5 улсын буюу Монгол, Тайвань, Хонконг, Малайз, БНСУ-ын баг тус хэсэгт багтжээ.

相关新闻