Механикжсан зоорь ирэх сард ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт механикжсан зоорь ирэх сард ашиглалтад орно.
Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал аймгийн төв Даланзадгад суманд 200 тонн багтаамж бүхийн төмс, хүнсний ногооны механикжсан зоорийг барьж байна.
Гэрээнд заасан хугацааны дагуу зургаадугаар сарын нэгэн гэхэд барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулна. Уг зоорь ашиглалтад орсноор тариаланчид болон иргэд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээ зориулалтын газар хадгалж эргээд хэрэглэгчдэд орон нутгийн хөрсөнд тариалсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээр үйлчлэх боломж бий болох юм.
Өмнөговь аймаг нь хүнсний ногооныхоо хэрэгцээг нутагтаа тариалдаг болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлж байгаа юм. Мөн энэхүү ажлынхаа хүрээд ХААИС, БНСУ-тай хамтран ажиллаж байна.