Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын Дундговь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ сарын 9-10-ны өдөр Дундговь аймгийн төвд “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” зохион байгуулахтай холбогдуулж, аймгийн Засаг даргын захирамжаар тавдугаар сарын 7-10-ны өдөр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгааг Засаг дарга О.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.
Тус захирамжаар өндөржүүлсэн бэлэн
байдалд шилжин ажиллах энэ хугацаанд Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт архи, согтууруулах
ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар зогсоох, мэргэжлийн анги, албадын бүрэлдэхүүнд
орсон албан хаагчид гадагш явахгүй байж, дуудсан цаг хугацаанд бэлэн байх, энэ
хугацаанд олон нийтийн ямар нэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх
зохицуулалтыг хийж байгаа ажээ.
Команд штабын сургууль нь болзошгүй
аюулаас хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан
сэргийлэх, аврах, хор уршгийг арилга, хойшлуулшгүй сэргээн босгох үйл
ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, удирдах бүрэлдэхүүн, гамшгаас
хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд,
томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах, бэлтгэл бэлэн байдлыг
дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хамтын ажиллагааг сайжруулах
зорилготой ажээ.