Хөнгөн атлетикийн тэмцээний ялагчид улсын аваргад оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-06 12:41:42
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Хүүхдийн спортын VI их наадам Орхон аймагт хөнгөн атлетикийн төрлөөр үргэлжилж байна. Тус тэмцээнд 20 сургуулийн 400 гаруй сурагч хоёр өдрийн турш авхаалж, самбаагаа сорьж, нийлбэр оноогоор “Ирээдүй” одод сургууль тэргүүллээ.  

Хөнгөн атлетикийн тэмцээн хол, ойрын зайн гүйлт, бөөрөнцөг шидэлт зэрэг есөн төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдсөн юм. Энэ жилийн тэмцээн нь олон тамирчин оролцож байгаагаараа онцлог гэж шүүгчид нь хэлж байна. Өнгөрсөн жил хөнгөн атлетикийн тэмцээнд 200 гаруй сурагч оролцож байжээ. Тэмцээний ялагчид есдүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

 

相关新闻