Дорнод аймгийн төвд газар чичирхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-05-02 22:26:34

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдөр 19.13 цаг, 19.30 цагийн орчимд Дорнод аймгийн төвд хоёр удаагийн давтамжтай газрын чичирхийлэл мэдрэгджээ. 

Тус аймгийн төвийн урд хэсэг буюу Хэрлэн гол дагуух зарим орон сууцны байр, зүүн тийшээ "Сүхжин" хороолол, баруун зүгт Хөгжимт драмын театрын ойролцоох айлууд, төвд ойр байрлалтай орон сууцны айлуудын буйдан, ширээ гулсах, гэрлэн бүрхүүл савлах зэргээр мэдрэгдсэн байна. Одоогоор Онцгой байдлын газраас дуудлага өгсөн газруудад ажиглалт хийж байна гэж эх сурвалж мэдээллээ.

Мөн 19 цаг 12 минут 02 секундэд Дорнод аймгийн Матад сумаас урагш 59 км-т хүчтэй газар хөдлөлт болсон гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. 

相关新闻