Г.Шийлэгдамба: Би ямар нэгэн албан тушаалд очихгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-24 11:32:16

МАХН-ын хэсэг гишүүд дэмжигчид УИХ-ын гишүүн Л.Цог, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба нарт хатуу хариуцлага тооцох ёстой хэмээн мэдэгдсэний дагуу Г.Шийлэгдамба өөрийн нүүр хуудсандаа дараах тайлбарыг хийжээ.

Тэрбээр "Намайг болон намын зарим хүмүүсээ донгодох талаар МАХН-ын нөхөд маань өчигдөр хэвлэлээр мэдэгдлээ. Би амьд байгаа. Гагцхүү тэгээд дуугүй байж, миний талаар хэн нэгэн юу гэж хэлж, бичиж байгааг харж мэдсээр байна. Өнөөдөр ганц нэг зүйлийг бичье гэж бодлоо. Миний хэлж, тавьж буй асуудал бүгд үнэн юм. Итгэж үнэмшихгүй байгаа хүмүүсийн хувьд "Цензургүй яриа" нэвтрүүлгийг дахиж үзэж болно. Хуулийн болон нийгмийн өмнө би бүх хариуцлагыг хүлээнэ. Монголын ирээдүйн улс төрийн ямар ч намын амьдралд ийм асуудал үүсдэггүй байх ёстой. Эцэст нь хэлэхэд, энэ бүхний цаана ямар нэгэн улс төрийн тохироо байхгүй, миний хувьд ямар нэгэн албан тушаалд очихгүй" гэжээ.

Б.Туул

相关新闻