Онгоцтойн амны гүүрийг барих ажил ирэх сард эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Орхон голын Онгоцтойн амны гүүрийг барих ажил ирэх сард эхэлнэ. Гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалт өнөөдөр болох юм.
240 метр урттай төмөр бетонон гүүрийг сумын
төв хүртэлх хайрган хучилттай сайжруулсан замын хамтаар гүйцэтгэх бөгөөд 2019 оны улсын төсөвт 10 орчим тэрбум төгрөгийг суулгасан байна. Гүүрийг
ашиглалтад орох хүртэл түр гүүр барихаар төлөвлөөд байна.
Онгоцтойн амны 105 метр урттай хуучин модон гүүр нь 1971 онд ашиглалтад орсон бөгөөд 1993, 1997, 2004, 2009, 2014 онд засвар хийжээ. Тус гүүрээр жилд 35-50 мянган гадаад, дотоодын жуулчин, Бат-Өлзий сумын гурван багийн 600 өрхийн 3000 гаруй иргэн дамжин өнгөрдөг байна.