Адуу, айргаараа алдартай суманд ихэр унага гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Өнгөт багийн малчин Лодоншаравын Доржбатын хар гүү ихэр унага гаргаж, малчин эзэндээ баяр нэмжээ.
Гүү
ихэр унага гаргах нь ховор
байдаг. Өмнө нь 2014 онд тус аймгийн Дэрэн сумын дөрөвдүгээр багийн мянгат малчин
Д.Батдэлгэрийн хүрэгч гүү ихэрлэж байж.
Л.Доржбатынх 900 гаруй толгой
малтай, түүнээс 100 гаруй нь адуу. Харин тэмээний тоогоороо сумандаа эхний
гуравт жагсдаг.
Тэрээр өнгөрсөн жил мал малласан
амжилтаа төрд үнэлүүлж, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж
байсан бол энэ жил адуун сүрэгт нь ихэр унага төрсөн нь ховор тохиолдол юм.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сум
нийт малынхаа тоогоор улсын хэмжээнд 2017 онд нэг, 2018 онд хоёрт орсон,
адуугаараа, айргаараа алдартай сум. Өнгөрсөн жилийн эцсийн мал тооллогын
дүнгээр 557,3 мянган мал тоолуулсны 24
274 нь адуу байжээ.