"Залуусын хѳгжил-Бидний ирээдүй" аянд 5000 гаруй хүн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан "Алтайн баялаг-залуус хѳтѳлбѳрийн хүрээнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн дэмжлэгтэйгээр тус аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хѳгжлийн газраас зохион байгуулсан "Залуусын хѳгжил-Бидний ирээдүй" аянд 18 сумын 4200 гаруй хүүхэд залуус, 630 гаруй тѳрийн албан хаагч хамрагджээ.
Уг аяныг зохион байгуулах багт төрийн байгууллагын 30 гаруй алба хаагч оролцож дөрөвдүгээр сарын 1-нд нээлтээ хийж өдгөө 20 хоногийн турш, 2500 гаруй км замыг туулан сумдад ажиллаж амьдарч буй залууст оюуны хөрөнгө оруулалт хийсэн байна.
Тодруулбал, тус аймгийн Эрүүл мэндийн газар, Хѳдѳлмѳр, халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, соёл урлагийн газрынхан эрүүл мэнд, хѳдѳлмѳр эрхлэлт, боловсролын талаар төрөөс болон орон нутгаас авч хэрэгжүүлж буй мэдээлэл хүргэсэн бол Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгынхан урлагийн тоглолт толилуулжээ.Түүнчлэн Эрүүл мэндийн газар, сумдын Эрүүл мэндийн төвтэй хамтран элэгний B,C вирусийн илрүүлэг, хеликобактерийн шинжилгээнд 3000 орчим хүнийг үнэ төлбөргүй хамруулсан ба хорт хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж, нөхцөлүүдийн талаар товч танилцуулсан нь ихээхэн ач холбогдолтой байлаа хэмээн оролцогч залуус сэтгэгдлээ илэрхийлжээ.