Ц.Цогтбаатар, О.Ууганбаатар нар Ази тивийн аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд
Ц.Цогтбаатар БНСУ-ын жүдоч Ан Чан Римыг цэвэр ялж Азийн аварга болсон бол 81
кг-д О.Ууганбаатар Узбекистаны жүдоч Ш.Болтабоевыг
ялснаар энэ удаагийн тивийн АШТ-ээс манай багаас хошой алтан медальт тамирчид төрлөө. Мөн
энэ өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч мөнгөн медаль хүртэж, өмнөх өдрийн
мөнгөн медалийг ихэрлүүлсэн юм.
Монгол Улсаас эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 тамирчин 13 жинд 2019 оны Ази тивийн АШТ-д хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр манай 6 жүдоч хүчээ сорино.