Хөшөө дурсгалаа хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын төв жил бүрийн дөрөвдүгээр сард тохиодог хөшөө дурсгалаа хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ.
Уг өдрийг тохиолдуулан тус аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний Алтай хотын тохижилт үйлчилгээний газар болон бүх сумын Насан туршийн боловсролын нэгжийн багш нартай хамтран өөрийн сум орон нутагтаа буй соёлын үнэт өв болсон хөшөө дурсгалыг сэргээн засварлах, олон нийтийн эзэмшлийн түүхэн хөшөө баримлуудын ойр орчмын хогийг цэвэрлэн, угааж өнгөлж, сэргээн засаж өнгө үзэмжийг сайжруулсан байна.
Мөн энэхүү ажлынхаа хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 1500 гаруй сурагчдад хөшөө баримлуудын түүх дурсгал, он цагийн талаарх яриа таниулга хийжээ.