Пара байт харваачид Дубайд ур чадвараа сорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-16 17:48:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Пара байт харвааны Дэлхийн чансаа тогтоох тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод дөрөвдүгээр сарын 10-16-нд болж, “Fazza Para Archery 2019” тэмцээнд 50 орны 200 гаруй тамирчид өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.


Монгол улсын пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор гурван тамирчин оролцож, медалийн төлөөх өрсөлдөөнийг үзүүлсэн. Б.Оюун-Эрдэнэ, А.Амарбаясгалан нар холимог багийн харваанд өрсөлдөж, урьдчилсан харваанд 1136 оноогоор тавдугаар байрт орж, хасагдах шатанд БНСУ-ын багт 6:0-ээр ялагдлаа. Холимог багийн харваанд есөн орон оролцож, Итали алт, Их Британийн баг мөнгөн медаль хүртсэн бол БНСУ-ын харваачид Японы багийг хожин хүрэл медаль хүртжээ.


Эрэгтэйчүүдийн 70 метрийн рекурв төрлийн хасагдах шатны эхний тойрогт А.Амарбаясгалан гоц мөргөж, Бутан, Италийн тамирчдыг хожсон ч Японы Ю.Томохирод ялагдсан байна. Манай тамирчин хүрэл медалийн төлөөх харваанд БНСУ-ын тамирчин Пак Жунд 7:1-ээр ялагдсан байна. Эмэгтэйчүүдийн харваанд М.Оюун-Эрдэнэ эхний харваагаа БНСУ-ын тамирчинтай хийж, 6:5-аар дийлджээ. Пара байт харвааны дараагийн тэмцээн ирэх наймдугаар сард Японы Токио хотноо болно.

相关新闻