Бат-Өлзий сум бяслагны үйлдвэртэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. "Силк Роуд Фронтьерс” ХХК нь Бат-Өлзий сумтай хамтарч бяслагны үйлдвэр байгуулаад байна. Хоногт 500-1000 литр сүү боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулаад байгаа ба малчидтайгаа гэрээ байгуулах ажил үлдээд байгаа юм.
Тус сум 20 гаруй мянган сарлагтай бөгөөд малчид зах зээлийн үнээр сүүгээ нийлүүлж, өдөр тутам орлоготой байх боломж нээгдэж байна. “Сарлагийн сүүгээр Олон улсын технологи бүхий бяслаг, бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, Монголд төдийгүй дэлхийд таниулна” хэмээн "Силк Роуд Фронтьерс” ХХК-ийн захирал Я.Энхээ хэллээ.
Түүнчлэн Бат-Өлзий суманд “Витафит” групп сүүний үйлдвэр байгуулан ажиллаж байна. УИХ-ын гишүүн Я.Содбаатар малчдынхаа орлогыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг татаж, зах зээлийн нөхцөл боломжуудыг бүрдүүлж өгч байгааг иргэд хэлж, талархал илэрхийлж байв