Шагайн харвааны тэмцээнд “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн баг тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-04-10 13:21:26

Дорноговь /МОНЦАМЭ/.Үндэсний шагайн харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн Сайншанд суманд боллоо.

Биеийн тамир, спортын газар, аймгийн Шагайн харвааны салбар холбоотой хамтран зохион байгуулсан тэмцээнд 12 сумын 40 багийн 320 гаруй харваач ахмад буюу чавх /буу/, насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн ангиллаар өрсөлдсөн юм.

Насанд хүрэгчдийн ангиллын тэргүүн байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн баг, дэд байрт аймгийн гоц мэргэн Л.Алтангэрэл ахлагчтай Сайншанд сумын баг, гутгаар байрт Б.Сайнзаяа ахлагчтай  Айраг сумын баг тус тус шалгарав.

Өсвөрийн шагайчдыг Н.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Айраг сумын баг тэргүүлсэн бол аман хүзүүнд Б.Билэгт-Од ахлагчтай  Даланжаргалан сумын баг, гутгаар байрт  Ө.Өсөхбаяр ахлагчтай  Эрдэнэ сумын баг шалгарчээ. 

Хувийн цуваа харвааны ганцаарчилсан төрөлд Мандах сумын Б.Санзайжамц тэргүүн байрт, дэд байрт Эрдэнэ сумын М.Билгүүн,  гуравдугаар байрт Даланжаргалан сумын Б.Бизьяа  нар шалгарав.

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин шагайн харвааны тэмцээнд амжилт гаргасан баг тамирчдад баяр хүргэж шагнал гардууллаа.  

相关新闻