МСҮТ-ийн багш нар Улаанбаатарт туршлага судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-08 23:25:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/. ХНХЯ-ны харьяа Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн хамт олон Дэлхийн зөн ОУБ-аас хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй сургууль” аргачлалын хүрээнд Улаанбаатар хотод туршлага судаллаа.

Тухайлбал, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Барилгын политехник коллеж, Үйлдвэрлэл урлалын политехник коллеж, Монгол-Солонгосын политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, туршлагаа хуваалцсан юм. Мөн ХНХЯ-ны үйл ажиллагаатай танилцан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа нартай уулзалт хийж, салбарын бодлого, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад ажиллаж буй багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажилтай танилцлаа.

Тус арга хэмжээнд оролцсон багш, ажилтнууд сайн туршлагуудаа өөрийн ажлын байранд хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлэхэд санаачилгатай оролцох бөгөөд хүүхдэд ээлтэй үйл ажиллагааны үр нөлөө, үр дүнг тооцож ажиллана гэдгийг тус сургуулийн захирал С.Санчир хэлэв.
相关新闻