М.Уранцэцэг мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-07 09:56:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Антальяа хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цувралын ээлжит “Антальяа Гран при-2019”  тэмцээн үргэлжилж байна.


Дөрөвдүгээр сарын 5-7-нд болж буй тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Энэ удаагийн тэмцээнд 6 тивийн 75 орны эрэгтэй 293, эмэгтэй 188 жүдоч хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаагаас манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй 8 жүдоч оролцож байна.



Эмэгтэй 52 кг:


1. CHITU, Andreea (ROU)                                                

2. MUNKHBAT, Urantsetseg (MGL)                                                 

3. MAMMADALIYEVA, Gultaj (AZE)                 

3. PIMENTA, Larissa (BRA)  

5. MENEZES, Sarah (BRA)   

 5. KAZARINA, Yulia (RUS)                                                                

 7. LIU, Liping (CHN)

7. RAMOS, Joana (POR)    

相关新闻