Өсвөр үеийнхний дунд “Мөрөөдлөө асаа” тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Мөнхийн мөрөөдлөө асаа” TББ-ын тэргүүн Э.Амарсайхан нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичгийг нийслэлийн өсвөр насны хүүхэд залуучуудыг спортод дур сонирхолтой болгох, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулав.
Санамж бичгийн хүрээнд өсвөр насны хүүхдэд багийн спортыг
сурталчлах, нийтийн биеийн тамирыг дэмжихэд хамтран ажиллах, хөлбөмбөгийн
спортод хэрэглэх талбайн бүтээн байгуулалтад төр, хувийн хэвшил хамтрах,
тэдний дунд “Мөрөөдлөө асаа” хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулах, энэхүү тэмцээнийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулиудын
дунд уламжлал болгон зохион байгуулж, өргөжүүлэх зэрэг ажил хийх юм.
Санамж бичгийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуулийн байранд үзэглэсэн юм. Учир нь тус сургууль дээврийн талбайдаа хүүхэд багачуудын чийрэгжүүлэх төхөөрөмж, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбайтай анхны сургууль аж.