Хүүхдийн жүжгийн зохиолын шилдэг бүтээлүүд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-04-06 15:01:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, УДЭТ, Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион явуулсан "Хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан"-ы дүн гарлаа.

Тус уралдаан нь Монгол Улсын төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Уралдааны нэгдүгээр байрт Д.Урианхайн "Хүүхэд байсан, одоо нуурын эрэгт дандаа инээмсэглэж суудаг хамгийн...хамгийн...хамгийн... "гоё эмээ", дэд байрт Б.Мөнх-Амьдралын "Миний аав супер баатар", гутгаар байрт П.Батхуягийн "Хаврын өртөө" жүжгийн зохиол тус тус шалгарав.
Шалгарсан зохиолуудыг энэ сарын 26-наас УДЭТ-ын тайзнаа тавих бэлтгэл ажилд орох юм.

Оролцохыг хүссэн найруулагч багаа бүрдүүлж, шалгарсан зохиолд түшиглэн төсөл боловсруулж энэ сарын 22-ныг хүртэл УДЭТ-ын менежер Ш.Чандманьд өөрийн биеэр хүлээлгэж өгөх боломжтой. 

相关新闻