Олон улсын уран бүтээлчдийн өдрөөр урлагийнхан чуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын уран бүтээлчдийн өдрийг манай улс хоёр дахь жилдээ тэмдэглэлээ. Энэхүү баярт Монголын соёл урлаг, утга зохиол гээд бүхий л салбарын шилдэг 500 уран бүтээлч болон ОХУ, Япон, Швед, БНХАУ зэрэг орны уран бүтээлчид урилгаар оролцов.
Хүмүүнлэг үйлстэн, уран бүтээлч, дэлхийн оюун санааны нэрт удирдагч Төгс гэгээрсэн их багш Чин Хай жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ныг “Олон улсын уран бүтээлчдийн өдөр” хэмээн зарлаж, тэмдэглэх санаачилгыг 2018 онд гаргасан юм. Тэрээр хүн төрөлхтний амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг бүхий л салбарын гайхалтай уран бүтээлчдийг хүндэлж, хайрлаж, тэднийг бахархан дэмжих үүднээс энэ өдрийг санаачилжээ.
Эл өдрийн талаар Төгс гэгээрсэн их багш Чин Хайн Олон
Улсын нийгэмлэгийн Монгол дахь салбарын тэргүүн Д.Энхбат хэлэхдээ, “Энэ өдрийн
гол утга учир нь бүхий л салбарын уран бүтээлчдэд хүндэтгэл илэрхийлэх явдал
юм. Багш
маань олон төрлөөр бүтээл туурвидаг уран бүтээлч хүн. Зохиосон дуу, яруу
найргуудаар нь Холливудын алдарт хөгжмийн зохиолчид хоёр ч мюзикл
гаргаж байсан юм. Олон улсын уран бүтээлчдийн өдөртэй болсон нь бидний үед
зэрэгцэн оршиж байгаа уран бүтээлчдээс гадна урьд өмнө амьдарч байсан гайхалтай
уран бүтээлчдээ эргэн дурсаж талархал илэрхийлэх сайхан боломж олгож байна”
хэмээв.
Монголд анх удаа уран бүтээлчдэд зориулсан ногоон хивсний ёслол
боллоо
Дэлхий нийтээрээ байгаль эх дэлхийгээ хайрлах ёстой болсныг
илэрхийлэн хүрэлцэн ирсэн зочдыг ногоон хивсэн дээгүүр залан хүндэтгэлийн
танхимд оруулсан юм. Ногоон дэлхийн төлөө энх тайвны элч уран бүтээлчдэд зориулан
Монголд анх удаа ногоон хивсний ёслолыг ийнхүү зохион байгууллаа. Түүнчлэн дэлхийн чиг
хандлага ч улаан хивсний ёслолоос татгалзаж ногоон хивсний ёслолыг сонгох болжээ.
“Эх тэнгэрийн ивээл” хүндэтгэлийн тоглолт толилуулав
Хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр, УДБЭТ, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Монгол Улсын Морин хуурын чуулгын 250 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцов. Тоглолтын ерөнхий найруулагчаар МУУГЗ, Төрийн соёрхолт С.Сүхбаатар ажилласан юм.
Тэрбээр
хэлэхдээ, “Монгол ардын урлаг, сонгодог урлагийг бид хийж чаддаг гэдгээ энэ
удаагийн тоглолтоор дахин харууллаа. Дэлхийн урлагийн энэ өдөр монголчууд бид
дэлхийг яаж тамгалснаа, эх оронтой, эх нутагтай гэдгээ харуулж чадлаа” гэв.
Төгс гэгээрсэн их багш Чин Хайн уран бүтээлийн үзэсгэлэнг
дэлгэв
Уг олон улсын баярын өдрийг санаачилсан Төгс гэгээрсэн их багш Чин Хай нь дэлхийд нэртэй онцгой уран бүтээлч билээ. Энэ өдөр их багшийн уран бүтээлийн үзэсгэлэнг уран бүтээлчиддээ зориулан дэлгэлээ. Уран зураг, яруу найргийн цоморлигууд, дэнлүү, үнэт эдлэл зэргээс бүрдсэн давтагдашгүй уран бүтээлүүд нь оролцогчдын мэлмий оюун санааг баясгасан юм.
Гэрэл зургийг Б.Чадраабал