Ойн түймрийн асуудлаар БНАСАУ-тай хамран ажиллах боломжийг судална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-05 16:58:26

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам хоёр Солонгосын хилийн ойролцоо дэгдээд буй ойн түймрийг унтраах асуудлаар БНАСАУ-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэнэ.


“Кэсон хот дахь хоёр Солонгосын харилцаа холбооны газраар дамжуулан нөхцөл байдлын талаар бид БНАСАУ-д мэдээлж, шаардлага гарвал хамтран ажиллахыг уриалах болно” хэмээн Үндэстнээ нэгтгэх яамны албан ёсны төлөөлөгчийн орлогч Южин Ли мэдэгджээ.


Гал түймэр БНАСАУ-ын нутаг дэвсгэр рүү тархаж эхэлвэл тус улсын эрх баригчидтай зайлшгүй хамтран ажиллах шаардлагатай болно хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өмнө нь цохон тэмдэглэсэн байна.


БНСУ-ын зүүн хойд нутгийн Канвондо мужийг хамарсан түймэр болзошгүй аюулын 3 дугаар зэрэглэлийн түвшинд хүрчээ. Түймэртэй холбогдуулан Засгийн газар тус нутагт онц байдал тогтоосон байна. Түймрийн улмаас хэдэн зуун байшин шатсан бөгөөд хэдэн мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

 

相关新闻