Дундговь аймгийн нутгаар салхи 9-14 м/с хүрч ширүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн УЦУОШТ-ийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр дөрөвдүгээр сарын 5-ны өдөр салхи баруун хойноос секундэд 9-14 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Сарын нэгдүгээр арав хоногийн дунд
үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба
сүүлчээр ихэнх нутгаар салхи 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах
төлөвтэй байгаа ажээ.
Тодруулбал дөрөвдүгээр сарын 06,
09-нд аймгийн зарим газраар бага зэргийн цас орж, хугацааны эхээр шөнөдөө 5
градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байх бөгөөд 6-наас нийт нутгаар
эрс сэрүүсэх байдал ажиглагджээ.
Энэ сарын агаарын дундаж температур
нь нийт нутгаар 2-7 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар
дулаан байх төлөвтэй байгаа ажээ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд
үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч нутгийн хойд хэсгээр
шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө
3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
Харин гуравдугаар арав хоногийн дунд
үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтрэх бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар
арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23
градус хүрч дулаарна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон
дунд үеэр, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр, гуравдугаар арав хоногийн эхэн
болон сүүлчээр зарим газраар хур тунадас орох бөгөөд энэ сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим хур
тунадас орох төлөвтэй байна хэмээн тус төвөөс мэдээллээ.