Энэ онд 500 сая төгрөгөөр телекамерыг өртгөтгөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Аюулгүй иргэн - Амартайван Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төв болон сумдын төвийг иж бүрэн телекамерын хяналттай болгож өргөтгөх ажлыг эрчимтэй хийж байна.
2018
онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр суманд 300 сая төгрөгийн сонгон
шалгаруулалт зарлаж, гэр хорооллуудын захаар 20 гаруй телекамерыг суурилуулан
шилэн кабелын дэд бүтцийг өргөтгөсөн. 2019 онд 500 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар орчин үеийн өндөр хүчин чадалтай телекамеруудыг суурилуулж, аймгийн
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд Онцгой байдлын 7032101, Цагдаагийн 7032102, Эмнэлгийн
7032103 утсыг нэгтгэн Шуурхай дуудлагын төвийг байгуулсан юм.
Одоогоор дуудлагын бүх автомашиныг “jips” хяналтын системд шилжүүлэхээр сонгон шалгаруулалтыг явуулаад байна.
Камержуулалтын үр дүнд гудамж талбай, олон нийтийн газар, гэр хорооллыг хянаж, гэмт хэргийн илрүүлэлт сайжраад байгааг албаныхан хэлэв.